Хичээл: Tic-Tac-Toe
Энэ хичээлээр та жижиг хэмжээний tic-tac-toe тоглоом бүтээнэ. Уг хичээлийг үзэхэд React-ийн өмнөх мэдлэг шаардахгүй. Энд сурах арга техникүүд нь аливаа React апп бүтээх үндэс суурь бөгөөд тэдгээрийг бүрэн ойлгосноор React-ийн талаар гүнзгий ойлголттой болно.
Зөвлөмж
Энэ хичээл нь хийж үзэнгээ сурахыг илүүд үздэг, бодит зүйл хурдан бүтээж туршихыг хүсдэг хүмүүст зориулагдсан. Хэрэв та ойлголт бүрийг алхам алхмаар сурахыг илүүд үздэг бол UI дүрслэх нь хэсгээс эхлээрэй.
Хичээл хэд хэдэн хэсгээс бүрдэнэ:
Та юу бүтээх вэ?
Энэ хичээлээр та React ашиглан интерактив tic-tac-toe тоглоом бүтээнэ.
Дууссаны дараа тоглоом ямар харагдахыг эндээс үзэж болно:
import { useState } from 'react';
function Square({ value, onSquareClick }) {
return (
{value}
function Board({ xIsNext, squares, onPlay }) {
function handleClick(i) {
if (calculateWinner(squares) || squares[i]) {
return;
const nextSquares = squares.slice();
if (xIsNext) {
nextSquares[i] = 'X';
} else {
nextSquares[i] = 'O';
onPlay(nextSquares);
const winner = calculateWinner(squares);
let status;
if (winner) {
status = 'Winner: ' + winner;
} else {
status = 'Next player: ' + (xIsNext ? 'X' : 'O');
return (
{status}
<Square value={squares[0]} onSquareClick={() => handleClick(0)} />
<Square value={squares[1]} onSquareClick={() => handleClick(1)} />
<Square value={squares[2]} onSquareClick={() => handleClick(2)} />
<Square value={squares[3]} onSquareClick={() => handleClick(3)} />
<Square value={squares[4]} onSquareClick={() => handleClick(4)} />
<Square value={squares[5]} onSquareClick={() => handleClick(5)} />
<Square value={squares[6]} onSquareClick={() => handleClick(6)} />
<Square value={squares[7]} onSquareClick={() => handleClick(7)} />
<Square value={squares[8]} onSquareClick={() => handleClick(8)} />
export default function Game() {
const [history, setHistory] = useState([Array(9).fill(null)]);
const [currentMove, setCurrentMove] = useState(0);
const xIsNext = currentMove % 2 === 0;
const currentSquares = history[currentMove];
function handlePlay(nextSquares) {
const nextHistory = [...history.slice(0, currentMove + 1), nextSquares];
setHistory(nextHistory);
setCurrentMove(nextHistory.length - 1);
function jumpTo(nextMove) {
setCurrentMove(nextMove);
const moves = history.map((squares, move) => {
let description;
if (move > 0) {
description = 'Go to move #' + move;
} else {
description = 'Go to game start';
return (
return (
<Board xIsNext={xIsNext} squares={currentSquares} onPlay={handlePlay} />
{moves}
function calculateWinner(squares) {
const lines = [
[0, 1, 2],
[3, 4, 5],
[6, 7, 8],
[0, 3, 6],
[1, 4, 7],
[2, 5, 8],
[0, 4, 8],
[2, 4, 6],
for (let i = 0; i < lines.length; i++) {
const [a, b, c] = lines[i];
if (squares[a] && squares[a] === squares[b] && squares[a] === squares[c]) {
return squares[a];
return null;
Хэрвээ кодыг одоогоор ойлгож чадахгүй байвал эсвэл кодын синтакст танил бус байвал санаа зовох хэрэггүй! Энэ хичээлийн зорилго нь React болон түүний синтаксыг ойлгоход туслах юм.
Хичээлийг үргэлжлүүлэхээсээ өмнө дээрх tic-tac-toe тоглоомыг үзэхийг зөвлөж байна. Тоглоомд анзаарах нэг онцлог нь тоглоомын самбарын баруун талд дугаарлагдсан жагсаалт байх явдал юм. Энэ жагсаалт нь тоглоомд болсон бүх хөдөлгөөний түүхийг харуулж, тоглоом урагшилж байх тусам шинэчлэгддэг.
Төгсгөлд нь тоглоомыг туршиж үзсэний дараа хуудас доош гүйлгэж үргэлжлүүлээрэй. Энэ хичээлд чи энгийн загвараас эхлэн тоглоом бүтээх болно. Дараагийн алхам нь тоглоомыг бүтээж эхлэхэд зориулсан орчныг бэлтгэх юм.
Хичээлийн орчныг бэлтгэх
Доорх код editor дээр баруун дээд буланд байгаа Fork товчийг дарж CodeSandbox вэбсайтаар шинэ таб дээр editor -ийг нээ. CodeSandbox нь браузерээсээ код бичиж, хэрэглэгчид хэрхэн харагдахыг урьдчилан харах боломжийг олгодог. Шинэ таб дээр хоосон дөрвөлжин болон энэ хичээлийн эхний код харагдах болно.
export default function Square() {
return X;
Зөвлөмж
Мөн чи энэ хичээлийг өгөгдсөн компьютертээ хөгжүүлэлтийн орчинд дагаж хийж болно. Үүний тулд:
1. Node.js суулгана.
2. Өмнө нээсэн CodeSandbox табын зүүн дээд булангийн товчийг дарж цэсийг нээгээд Download Sandbox-ыг сонгон файлуудын архивыг компьютертээ татна.
3. Архивыг задалж, терминал нээгээд cd командаар задалсан хавтас руу орно.
4. npm install командаар хамаарлуудыг суулгана.
5. npm start командаар локал серверийг асааж, кодыг браузерт ажиллуулах зааврыг дагана.
Хэрвээ асуудал гарвал санаа зовох хэрэггүй! Эхлээд онлайн хувилбараар дагаж, дараа нь локал орчинд дахин оролдож болно.
Тойм
Одоо орчныг бэлдсэн тул, React-ийн тоймыг үзье!
Эхний кодыг шалгах
CodeSandbox дээр чи гурван үндсэн хэсгийг харах болно:
CodeSandbox дахь эхний код
1. src хавтас дахь App.js, index.js, styles.css зэрэг файлууд болон public хавтсыг харуулах Files хэсэг
2. Сонгосон файлын эх кодыг харуулах code editor хэсэг
3. Бичсэн код хэрхэн харагдахыг үзүүлэх browser хэсэг
Файлууд хэсэгт App.js файл сонгогдсон байх ёстой. Код редактор дээр тус файлын агуулга дараах байдалтай байна:
export default function Square() {
return X;
Браузер хэсэгт дараах байдлаар X тэмдэгттэй дөрвөлжин харагдаж байх ёстой:
X-ээр дүүрсэн дөрвөлжин
Одоо эхний кодын файлуудыг харцгаая.
App.js
App.js дахь код нь компонент үүсгэдэг. React-д компонент гэдэг нь дагалдах кодын хэсэг бөгөөд хэрэглэгчийн интерфэйсийн нэг хэсгийг төлөөлдөг. Компонентуудыг аппликейшнд UI элементийг дүрслэх, удирдах, шинэчлэх зорилгоор ашигладаг.
export default function Square() {
return X;
Эхний мөрөнд Square нэртэй функц тодорхойлсон байна. export JavaScript түлхүүр үг нь энэ функцийг энэ файлын гаднаас ашиглах боломжтой болгодог. default түлхүүр үг нь бусад файлуудад энэ файлын гол функц нь энэ гэдгийг зааж өгдөг.
export default function Square() {
return X;
Хоёр дахь мөр товч буцаана. JavaScript-ийн return түлхүүр үг нь араас нь бичсэн зүйлийг функц дуудсан талд утга болгон буцаахыг илэрхийлдэг.  бол JSX элемент юм. JSX элемент нь JavaScript код болон HTML tag-ийг хослуулан юу харуулахыг тодорхойлдог. className="square" нь товчны шинж чанар буюу prop бөгөөд товчийг CSS-ээр хэрхэн загварлахыг заана. X бол товч дотор харагдах текст, харин  нь JSX элементийг хааж, дараагийн агуулгыг товч дотор оруулахгүйг илэрхийлнэ.
styles.css
CodeSandbox-ийн Файлууд хэсгээс styles.css файлыг дар. Энэ файл нь React аппликейшнийхээ загварыг тодорхойлдог.Эхний хоёр CSS сонгогч (* болон body) нь аппликейшний томоохон хэсгүүдийн загварыг тодорхойлдог бол .square сонгогч нь className нь square гэж тогтоосон компонент бүрийн загварыг тодорхойлдог. Чиний кодонд энэ нь App.js дахь Square компонентын товчийг зааж байна.
index.js
CodeSandbox-ийн Файлууд хэсгээс index.js файлыг дар. Энэ файлыг хичээлийн явцад засварлах шаардлагагүй, гэхдээ энэ файл нь App.js дахь чиний бүтээсэн компонентыг веб браузерт холбох гүүр юм.
import { StrictMode } from 'react';
import { createRoot } from 'react-dom/client';
import './styles.css';
import App from './App';
1–5-р мөрүүд нь бүх шаардлагатай хэсгүүдийг нэгтгэдэг:
• React
• React-ийг веб браузерт холбоход ашигладаг сан (React DOM)
• Компонентуудын загварууд
• App.js файлд таны бүтээсэн компонент
Файлын үлдсэн хэсэг нь бүх хэсгүүдийг нэгтгэж, эцсийн бүтээгдэхүүнийг public хавтсанд байгаа index.html руу шиддэг.
Самбарыг бүтээх
Одоо App.js руу буцъя. Чи хичээлийн үлдсэн хугацааг ихэнхдээ энд өнгөрүүлэх болно.
Одоогоор самбар нь зөвхөн нэг дөрвөлжин байна, гэхдээ чи есөн дөрвөлжин хэрэгтэй! Хэрвээ зөвхөн нэгийг нь хуулж наах замаар хоёр дөрвөлжин хийх гэж оролдвол:
export default function Square() {
return XX;
Чи дараах алдааг авна:
Console
/src/App.js: Adjacent JSX elements must be wrapped in an enclosing tag. Did you want a JSX Fragment <>...</>?
React компонент нь нэг JSX элемент буцаах ёстой бөгөөд хоёр товч шиг зэрэгцээ олон JSX элементийг шууд буцааж болохгүй. Үүнийг засахын тулд Fragment (<> болон </>) ашиглан зэрэгцээ JSX элементүүдийг дараах байдлаар багцалж болно:
export default function Square() {
return (
X
X
Одоо чи дараах зүйлийг харах ёстой:
Хоёр X-ээр дүүрсэн дөрвөлжин
Сайхан байна! Одоо чи хуулж хэд хэдэн удаа наах замаар есөн дөрвөлжин нэмэхэд л болно, мөн…
Есөн X-ээр дүүрсэн дөрвөлжин
Өө, үгүй! Дөрвөлжин бүгд нэг мөрөнд гарч байна, самбарын сүлжээ шиг биш байна. Үүнийг засахын тулд дөрвөлжин бүрийг div дотор мөр болгон бүлэглэж, зарим CSS класс нэмэх хэрэгтэй. Мөн энэ үеэр дөрвөлжин бүрт дугаар өгч, хаана харуулж байгааг нь тодорхой болгоно.
App.js файлын Square компонент-ыг дараах байдлаар шинэчилнэ үү:
export default function Square() {
return (
1
2
3
4
5
6
7
8
9
styles.css файлд тодорхойлсон CSS нь board-row className-тэй div-үүдийг загварладаг. Одоо компонентуудыг стильтэй div-д бүлэглэснээр, чиний Tic-Tac-Toe самбар бэлэн болсон:
1–9 хүртэл дугаарласан Tic-Tac-Toe самбар
Гэхдээ одоо нэг асуудал гарч байна. Square нэртэй компонент чинь оролцоогоор квадрат биш болсон байна. Үүнийг засахын тулд нэрийг Board гэж өөрчилнө:
export default function Board() {
Энэ үеэр чиний код дараах байдлаар харагдах ёстой:
export default function Board() {
return (
1
2
3
4
5
6
7
8
9
Зөвлөмж
Пссст… Энэ их код бичих шаардлагатай шүү! Санаа зоволтгүй, энэ хуудаснаас хуулж нааж болно. Гэхдээ бага зэрэг сорилт хүсэж байвал, заавал өөрөө нэг удаа гараар бичсэн кодыг л хуулж авахыг зөвлөж байна.
Props ашиглан өгөгдөл дамжуулах
Дараагийн алхамд, хэрэглэгч дөрвөлжин дээр дарсан үед дөрвөлжний утгыг хоосноос “X” болгож өөрчлөх хэрэгтэй. Одоогоор самбарыг ингэж бүтээсэн бол дөрвөлжин бүрийг шинэчлэх кодыг 9 удаа хуулж наах шаардлагатай болно (есөн дөрвөлжин тутамд нэг удаа)! Харин хуулж наахын оронд, React-ийн компонентын архитектур нь дагаж ашиглах боломжтой компонент үүсгэж, дахин давтагдах, замбараагүй кодоос зайлсхийх боломжийг олгодог.
Юуны өмнө Board компонент дахь анхны дөрвөлжинг тодорхойлсон мөрийг (1) шинэ Square компонент руу хуулна:
function Square() {
return 1;
export default function Board() {
Дараа нь Board компонентыг JSX синтакс ашиглан шинэ Square компонентыг дүрслэх байдлаар шинэчилнэ:
export default function Board() {
return (
<Square />
<Square />
<Square />
<Square />
<Square />
<Square />
<Square />
<Square />
<Square />
Браузерын div-ээс ялгаатай нь таны үүсгэсэн Board, Square компонентууд том үсгээр эхлэх ёстойг анхаарна уу.
Одоо харцгаая:
Нэг X-ээр дүүрсэн самбар
Өө, үгүй! Өмнөх дугаарлагдсан дөрвөлжингуудыг алджээ. Одоо дөрвөлжин бүр “1” гэж гарч байна. Үүнийг засахын тулд props ашиглаж, эх компонент (Board)–аас хүүхэд компонент (Square) руу дөрвөлжин бүрийн утгыг дамжуулна. Square компонентыг Board-аас дамжуулж буй value prop-ыг уншдаг байдлаар шинэчилнэ:
function Square({ value }) {
return 1;
function Square({ value }) Энэ нь Square компонент руу value нэртэй prop дамжуулж болно гэдгийг зааж өгч байна.
Одоо дөрвөлжин бүрийн дотор “1” биш, дамжуулсан value-г харуулахыг хүсэж байна. Ингэж хийж болно:
function Square({ value }) {
return value;
Өө, энэ бол хүссэн үр дүн биш байна:
Дамжуулсан value-гаар дүүрсэн самбар
Та value нэртэй JavaScript хувьсагчийг дүрслэхийг хүсэж байгаа болохоос “value” гэсэн текстийг биш. JSX дотор JavaScript руу шилжихийн тулд угалзан хаалт ({}) ашиглана. value-г JSX-д ингэж оруулна:
function Square({ value }) {
return {value};
Одоогоор чи хоосон самбар харах ёстой:
Хоосон самбар
Энэ нь Board компонент өөрийн дүрсэлж буй Square бүрт value prop-ыг дамжуулээгүйтэй холбоотой. Үүнийг засахын тулд Board компонентын dүрслэж буй Square бүрт value prop нэмнэ:
export default function Board() {
return (
<Square value="1" />
<Square value="2" />
<Square value="3" />
<Square value="4" />
<Square value="5" />
<Square value="6" />
<Square value="7" />
<Square value="8" />
<Square value="9" />
Одоо чи дахин дугаарласан сүлжээтэй самбар харах ёстой:
1–9 хүртэл дугаарласан Tic-Tac-Toe самбар
Чиний шинэчилсэн код дараах байдлаар харагдах ёстой:
function Square({ value }) {
return {value};
export default function Board() {
return (
<Square value="1" />
<Square value="2" />
<Square value="3" />
<Square value="4" />
<Square value="5" />
<Square value="6" />
<Square value="7" />
<Square value="8" />
<Square value="9" />
Интерактив компонент үүсгэх
Square компонент дээр дарвал X гаргахыг хийцгээе. Square дотор handleClick нэртэй функц зарлаж, дараа нь Square-ээс буцааж буй button JSX элементэд onClick шинж чанарыг нэмнэ:
function Square({ value }) {
function handleClick() {
console.log('clicked!');
return (
{value}
Одоо дөрвөлжин дээр дарвал CodeSandbox-ийн Browser хэсгийн доор байгаа Console таб-д “clicked!” гэж бичигдэж харагдах ёстой. Дөрвөлжин дээр хэд дахин дарсан ч “clicked!” дахин бичигдэх ба шинэ мөр нэмэгдэхгүй. Харин анхны “clicked!” бичлэгийн хажууд тоо нэмэгдэх байдлаар харагдана.
Зөвлөмж
Хэрвээ чи хичээлийг локал хөгжүүлэлтийн орчинд дагаж байгаа бол браузерийн Console-ийг нээх хэрэгтэй. Жишээ нь, Chrome браузер ашиглаж байвал Console-ийг дараах товчлолоор нээж болно: Windows/Linux: Shift + Ctrl + J macOS: Option + ⌘ + J
Дараагийн алхамд, Square компонент дарсан гэдгээ “санаж”, “X” тэмдэгтэй болгохыг хүсэж байна. Юу санах гэж байгааг компонентууд state ашиглаж хийдэг.
React нь useState нэртэй тусгай функц өгдөг бөгөөд үүнийг компонент дотроос дуудахдаа юмс “санах” боломжтой болдог. Одоо Square-ийн одоо байгаа утгыг state-д хадгалж, дөрвөлжин дээр дарвал утгыг өөрчилөх байдлаар ашиглана.
Файлын эхэнд useState-г импорт хийнэ. Square компонентын value prop-ыг устгаад**, оронд нь Square-ийн эхэнд useState-г дуудах шинэ мөр нэмнэ. Энэ нь **value` нэртэй state хувьсагчийг буцаах болно:
import { useState } from 'react';
function Square() {
const [value, setValue] = useState(null);
function handleClick() {
‘value’ нь утгыг хадгалдаг бол ‘setValue’ нь тухайн утгыг өөрчлөхөд ашиглах функц юм.useState руу дамжуулсан ‘null’ нь state хувьсагчийн эхний утгыг заадаг тул энд ‘value’ эхэндээ ‘null’ утгатай байна.
Одоо ‘Square’ компонент props авчрахгүй болсон тул, Board компонентын дүрсэлсэн есөн Square бүрээс ‘value’ prop-ыг устгана:
export default function Board() {
return (
<Square />
<Square />
<Square />
<Square />
<Square />
<Square />
<Square />
<Square />
<Square />
Одоо ‘Square’ дээр дарвал “X” гарч ирэхээр өөрчилнө. ‘console.log(“clicked!”);’ -г орлуулж ‘setValue(‘X’);’ -г ашиглана. Ингэснээр Square компонент дараах байдлаар харагдана:
function Square() {
const [value, setValue] = useState(null);
function handleClick() {
setValue('X');
return (
{value}
‘onClick’ обработчикт энэ ‘set’ функц-ийг дуудаж байгаа нь React-д тэр ‘Square’-ийг дахин render хийхийг зааж байгаа хэрэг юм. Шинэчлэгдсэний дараа ‘Square’-ийн value ‘X’ болно, тэгээд тоглоомын самбар дээр “X” харагдана. Дөрвөлжин дээр дар, “X” гарч ирнэ:
Самбарт X тэмдэгүүдийг нэмэх
Дөрвөлжин бүр өөрийн state-тэй: тус бүрийн ‘value’ нь бусад дөрвөлжингоос бүрэн хараат бус. Компонентын ‘set’ функцийг дуудахад React нь автомат хүүхэд компонентуудыг ч шинэчилж өгдөг.
Дээрх өөрчлөлтүүдийг хийсний дараа чиний код дараах байдлаар харагдана:
import { useState } from 'react';
function Square() {
const [value, setValue] = useState(null);
function handleClick() {
setValue('X');
return (
{value}
export default function Board() {
return (
<Square />
<Square />
<Square />
<Square />
<Square />
<Square />
<Square />
<Square />
<Square />
React Developer Tools
React Developer Tools нь React компонентуудын prop болон төлөвийг шалгах боломж олгодог. Үүнийг Chrome, Firefox, Edge браузерын өргөтгөл хэлбэрээр ашиглаж болно.
Суулгасны дараа React ашигладаг сайтын браузерын Developer Tools дотор шинэ Components таб гарч ирнэ. Хэрэв CodeSandbox дээр хичээлээ дагаж байгаа бол эхлээд sandbox preview-г шинэ табад нээнэ:
opening in new tab
Дараа нь preview хуудасны DevTools-ийг нээж Components табыг олно:
components tab
Дэлгэц дээрх тодорхой компонентыг шалгахын тулд Components табын зүүн дээд булангийн товчийг ашиглана:
inspecting with devtools
Тоглоомыг дуусгах
Энэ хүртэл танд tic-tac-toe тоглоомыг бүтээх үндсэн бүх хэсгүүд бэлэн боллоо. Тоглоомыг бүрэн дуусгахын тулд одоо хөлөг дээр “X” болон “O”-г ээлжлэн байрлуулж, ялагчийг тодруулах арга хэрэгтэй.
Төлөвийг дээшлүүлэх (Lifting state up)
Одоогийн байдлаар ‘Square’ компонент бүр тоглоомын төлөвийн (state) тодорхой хэсгийг хадгалж байна. Tic-tac-toe тоглоомонд ялагчийг шалгахын тулд ‘Board’ компонент нь 9 өөр ‘Square’ компонентын төлөвийг ямар нэг байдлаар мэдэх шаардлагатай болно.
Та үүнийг хэрхэн шийдэх вэ? Эхлээд та ‘Board’ компонент нь ‘Square’ бүрээс өөрийнх нь төлөвийг “асуух” хэрэгтэй гэж бодож магадгүй. Хэдийгээр React дээр ийм байдлаар ажиллах боломжтой ч код нь ойлгоход хэцүү, алдаа гарах магадлал өндөр, мөн бүтцийг нь өөрчлөхөд (refactor) төвөгтэй болдог тул бид үүнийг зөвлөдөггүй. Үүний оронд хамгийн зөв арга бол тоглоомын төлөвийг ‘Square’ бүр дээр биш, харин эцэг компонент болох ‘Board’ дээр хадгалах юм. ‘Board’ компонент нь ‘Square’ бүрт юу харуулахыг нь “prop”-оор дамжуулж хэлж өгнө (яг л өмнө нь тоо дамжуулсантай адил).
Олон хүүхэд компонентоос өгөгдөл цуглуулах эсвэл хоёр хүүхэд компонентыг хооронд нь харилцуулахын тулд дундын төлөвийг (state) тэдгээрийн эцэг компонент дээр зарлаж өгөөрэй. Эцэг компонент нь тухайн төлөвийг буцаагаад хүүхдүүд рүүгээ “props”-оор дамжуулж болно. Энэ нь хүүхэд компонентуудыг хоорондоо болон эцэг компоненттойгоо ижил мэдээлэлтэй (sync) байлгахад тусалдаг.
React компонентын бүтцийг сайжруулах (refactor) үед төлөвийг эцэг компонент руу дээшлүүлэх нь түгээмэл байдаг.
Одоо үүнийг туршиж үзье. Board компонентыг засаж, 9 нүдэнд харгалзах 9 ширхэг “null” утга бүхий squares нэртэй state хувьсагчийг зарлаарай:
export default function Board() {
const [squares, setSquares] = useState(Array(9).fill(null));
return (
‘Array(9).fill(null)’ нь есөн элементтэй массив үүсгэж, элемент бүрийг ‘null’ утгаар дүүргэнэ. Үүнийг ‘useState()‘-ээр ороож өгснөөр тухайн массиваар анхны утга нь тохируулагдсан squares нэртэй state хувьсагч зарлагдаж байгаа юм. Массивын индекс бүр нь хөлөг дээрх нэг нүдний утгатай харгалзана. Дараа нь та хөлгийг дүүргэх үед squares массив иймэрхүү харагдах болно:
['O', null, 'X', 'X', 'X', 'O', 'O', null, null]
Одоо таны ‘Board’ компонент өөрийн рендерлэж буй ‘Square’ бүрт ‘value’ нэртэй ‘prop’-ыг дамжуулах шаардлагатай:
export default function Board() {
const [squares, setSquares] = useState(Array(9).fill(null));
return (
<Square value={squares[0]} />
<Square value={squares[1]} />
<Square value={squares[2]} />
<Square value={squares[3]} />
<Square value={squares[4]} />
<Square value={squares[5]} />
<Square value={squares[6]} />
<Square value={squares[7]} />
<Square value={squares[8]} />
Дараа нь, та ‘Board’ компонентоос ‘value’ нэртэй ‘prop’-ыг хүлээн авахын тулд ‘Square’ компонентыг засах болно. Үүний тулд ‘Square’ компонент өөрийн ‘value’ утгыг ‘state’-ээр хянаж байсныг болон товчлуурын ‘onClick’ ‘prop’-ыг устгах шаардлагатай:
function Square({value}) {
return {value};
Энэ үед танд хоосон ‘tic-tac-toe’ хөлөг харагдах ёстой:
Хоосон самбар
Тэгээд таны код иймэрхүү харагдах ёстой:
import { useState } from 'react';
function Square({ value }) {
return {value};
export default function Board() {
const [squares, setSquares] = useState(Array(9).fill(null));
return (
<Square value={squares[0]} />
<Square value={squares[1]} />
<Square value={squares[2]} />
<Square value={squares[3]} />
<Square value={squares[4]} />
<Square value={squares[5]} />
<Square value={squares[6]} />
<Square value={squares[7]} />
<Square value={squares[8]} />
‘Square’ бүр одоо хоосон нүдэнд зориулсан ‘null’, эсвэл ‘X’, ‘O’ утгуудын аль нэгийг ‘value’ ‘prop’-оор хүлээн авах болно.
Дараа нь, та ‘Square’ дээр дарахад юу болохыг өөрчлөх шаардлагатай. Одоо ‘Board’ компонент аль нүднүүд дүүрсэн байгааг хянаж байгаа. Тиймээс ‘Square’ нь ‘Board’-ын ‘state’-ийг шинэчлэх арга замыг үүсгэх хэрэгтэй. ‘State’ нь зөвхөн түүнийг тодорхойлсон компонентдоо хувийн (private) байдаг тул та ‘Square’ дотроос ‘Board’-ын ‘state’-ийг шууд шинэчлэх боломжгүй.
Үүний оронд, та ‘Board’ компонентоос ‘Square’ компонент руу нэг функц дамжуулж, нүдэн дээр дарах үед ‘Square’ тухайн функцийг дууддаг байхаар тохируулна. Та ‘Square’ компонент дээр дарахад дуудагдах функцээс эхлэх бөгөөд тэрхүү функцээ ‘onSquareClick’ гэж нэрлэх болно:
function Square({ value }) {
return (
{value}
Дараа нь, та ‘onSquareClick’ функцийг ‘Square’ компонентын ‘props’ руу нэмэх болно:
function Square({ value, onSquareClick }) {
return (
{value}
Одоо onSquareClick prop-ыг Board компонент доторх handleClick гэж нэрлэх функцтэй холбоно. Үүний тулд эхний Square компонентийн onSquareClick prop-д функц дамжуулна:
export default function Board() {
const [squares, setSquares] = useState(Array(9).fill(null));
return (
<Square value={squares[0]} onSquareClick={handleClick} />
Эцэст нь, та хөлгийн ‘state’-ийг хадгалж буй ‘squares’ массивыг шинэчлэхийн тулд ‘Board’ компонент дотор ‘handleClick’ функцийг тодорхойлно:
export default function Board() {
const [squares, setSquares] = useState(Array(9).fill(null));
function handleClick() {
const nextSquares = squares.slice();
nextSquares[0] = "X";
setSquares(nextSquares);
return (
‘handleClick’ функц нь JavaScript-ийн ‘slice()’ массивын аргыг ашиглан ‘squares’ массивын хуулбарыг (‘nextSquares’) үүсгэнэ. Дараа нь ‘handleClick’ нь ‘nextSquares’ массивын эхний (‘[0]’ индекс) нүдэнд ‘X’ утгыг нэмж шинэчилнэ.
‘setSquares’ функцийг дуудсанаар React-д компонентын төлөв (state) өөрчлөгдсөнийг мэдэгдэнэ. Энэ нь ‘squares’ төлөвийг ашиглаж буй компонент (‘Board’) болон түүний хүүхэд компонентуудыг (хөлгийг бүрдүүлж буй ‘Square’ компонентууд) дахин рендерлэх (re-render) үйлдлийг эхлүүлнэ.
Зөвлөмж
JavaScript нь closure-ийг дэмждэг. Өөрөөр хэлбэл, дотоод функц (handleClick гэх мэт) нь гадаад функцэд (Board гэх мэт) тодорхойлсон хувьсагч болон функцүүдэд хандаж чадна. squares, setSquares хоёрыг Board функц дотор тодорхойлсон учраас handleClick функц squares төлөвийг уншиж, setSquares аргыг дуудаж чадна.
Одоо та хөлөг дээр ‘X’ нэмэх боломжтой боллоо… гэхдээ зөвхөн зүүн дээд талын нүдэнд л нэмэгдэж байна. Учир нь таны ‘handleClick’ функц зүүн дээд талын нүдний индекс болох (‘0’) утгыг шинэчлэхээр хатуу кодлогдсон (hardcoded) байна. Одоо ‘handleClick’ функцийг дурын нүдийг шинэчлэх боломжтой болгож өөрчилье. ‘handleClick’ функцэд шинэчлэх нүдний индексийг хүлээн авах ‘i’ гэсэн аргумент нэмж өгөөрэй:
export default function Board() {
const [squares, setSquares] = useState(Array(9).fill(null));
function handleClick(i) {
const nextSquares = squares.slice();
nextSquares[i] = "X";
setSquares(nextSquares);
return (
Дараа нь i аргументыг handleClick рүү дамжуулах шаардлагатай. Та JSX дотор шууд onSquareClick={handleClick(0)} гэж тохируулахыг оролдож болох ч энэ нь ажиллахгүй:
<Square value={squares[0]} onSquareClick={handleClick(0)} />
Энэ нь яагаад ажиллахгүй байгаагийн шалтгаан нь энэ юм. ‘handleClick(0)’ дуудлага нь ‘board’ компонентыг рендерлэх (rendering) процессын нэг хэсэг болно. ‘handleClick(0)’ нь ‘setSquares’ функцийг дуудсанаар ‘board’ компонентын төлөвийг (state) өөрчлөх тул таны ‘board’ компонент бүхэлдээ дахин рендерлэгдэх болно. Гэвч энэ үед ‘handleClick(0)’ дахин ажиллах бөгөөд энэ нь төгсгөлгүй давталтад (infinite loop) хүргэнэ:
Console
Too many re-renders. React limits the number of renders to prevent an infinite loop.
Яагаад энэ асуудал өмнө нь гараагүй вэ?
Та өмнө нь onSquareClick={handleClick} гэж дамжуулахдаа handleClick функцийг өөрийг нь prop болгон дамжуулсан. Та түүнийг дуудаагүй! Харин одоо функцийг шууд дуудаж байна—handleClick(0) доторх хаалтыг анзаараарай. Тиймээс энэ нь хэтэрхий эрт ажиллаж байна. Хэрэглэгч дарах хүртэл handleClick-ийг дуудах хэрэггүй.
Үүнийг handleClick(0)-ийг дууддаг handleFirstSquareClick, handleClick(1)-ийг дууддаг handleSecondSquareClick зэрэг функц үүсгэх замаар засаж болно. Дараа нь эдгээр функцийг onSquareClick={handleFirstSquareClick} гэх мэтээр prop болгон дамжуулна (дуудахгүй). Ингэснээр төгсгөлгүй давталтын асуудал шийдэгдэнэ.
Гэвч есөн өөр функц тодорхойлж, тус бүрт нь нэр өгөх нь хэтэрхий нуршуу (verbose) хэрэг болно. Үүний оронд дараах байдлаар хийцгээе:
export default function Board() {
return (
<Square value={squares[0]} onSquareClick={() => handleClick(0)} />
Шинэ () => бичиглэлийг анзаараарай. Энд () => handleClick(0) нь arrow function (сумт функц) бөгөөд энэ нь функц тодорхойлох илүү товч арга юм. Нүдэн дээр дарах үед => “сумны” ард байгаа код ажиллаж, handleClick(0)-ийг дуудах болно.
Одоо та бусад найман нүдийг өөрийнх нь индекс бүхий ‘arrow function’-оос handleClick-ийг дууддаг байхаар шинэчлэх хэрэгтэй. handleClick дуудлага бүрийн аргумент нь харгалзах нүдний индекстэй тохирч байгаа эсэхийг шалгаарай:
export default function Board() {
return (
<Square value={squares[0]} onSquareClick={() => handleClick(0)} />
<Square value={squares[1]} onSquareClick={() => handleClick(1)} />
<Square value={squares[2]} onSquareClick={() => handleClick(2)} />
<Square value={squares[3]} onSquareClick={() => handleClick(3)} />
<Square value={squares[4]} onSquareClick={() => handleClick(4)} />
<Square value={squares[5]} onSquareClick={() => handleClick(5)} />
<Square value={squares[6]} onSquareClick={() => handleClick(6)} />
<Square value={squares[7]} onSquareClick={() => handleClick(7)} />
<Square value={squares[8]} onSquareClick={() => handleClick(8)} />
Одоо та хөлгийн аль ч нүдэн дээр дарж ‘X’ тэмдэглэгээг дахин нэмэх боломжтой боллоо:
Гэхдээ одоогоор нүдэн дээр дарах бүрт зөвхөн 'X' л гарч ирж байгаа.
Гэхдээ энэ удаад төлөвийн бүх удирдлагыг (state management) ‘Board’ компонент хариуцаж байгаа юм!
Таны код иймэрхүү харагдах ёстой:
import { useState } from 'react';
function Square({ value, onSquareClick }) {
return (
{value}
export default function Board() {
const [squares, setSquares] = useState(Array(9).fill(null));
function handleClick(i) {
const nextSquares = squares.slice();
nextSquares[i] = 'X';
setSquares(nextSquares);
return (
<Square value={squares[0]} onSquareClick={() => handleClick(0)} />
<Square value={squares[1]} onSquareClick={() => handleClick(1)} />
<Square value={squares[2]} onSquareClick={() => handleClick(2)} />
<Square value={squares[3]} onSquareClick={() => handleClick(3)} />
<Square value={squares[4]} onSquareClick={() => handleClick(4)} />
<Square value={squares[5]} onSquareClick={() => handleClick(5)} />
<Square value={squares[6]} onSquareClick={() => handleClick(6)} />
<Square value={squares[7]} onSquareClick={() => handleClick(7)} />
<Square value={squares[8]} onSquareClick={() => handleClick(8)} />
Одоо таны төлөвийн удирдлага ‘Board’ компонент дотор байгаа тул эцэг ‘Board’ компонент нь хүүхэд ‘Square’ компонентууд руу ‘props’-ыг дамжуулж, тэдгээрийг зөв харуулах боломжийг олгож байна. ‘Square’ дээр дарах үед хүүхэд ‘Square’ компонент нь эцэг ‘Board’ компонентоосоо хөлгийн төлөвийг (state) шинэчлэхийг хүсдэг. ‘Board’-ын төлөв өөрчлөгдөхөд ‘Board’ компонент болон түүний бүх хүүхэд ‘Square’ компонентууд автоматаар дахин рендерлэгддэг. Бүх нүдний төлөвийг ‘Board’ компонент дотор хадгалах нь ирээдүйд ялагчийг тодорхойлох боломжийг олгоно.
Хэрэглэгч ‘X’ тэмдэг нэмэхийн тулд хөлгийн зүүн дээд талын нүдэн дээр дарах үед юу болдгийг товчхон дүгнэе:
1. Зүүн дээд нүдийг дарахад тухайн товчны Square-ээс onClick prop-оор хүлээн авсан функц ажиллана. Square компонент уг функцийг Board-оос onSquareClick prop-оор дамжуулан авсан. Board компонент уг функцийг JSX дотор тодорхойлсон бөгөөд энэ нь handleClick функцийг 0 аргументтай дуудна.
2. handleClick функц хүлээн авсан 0 аргументыг ашиглан squares массивын эхний элементийг null-ээс X болгон шинэчилнэ.
3. Board компонентийн squares төлөв шинэчлэгдсэн тул Board болон түүний бүх хүүхэд компонент дахин дүрслэгдэнэ. Үүний үр дүнд 0 индекстэй Square компонентийн value prop null-ээс X болж өөрчлөгдөнө.
Эцэст нь хэрэглэгч зүүн дээд нүдийг дарахад хоосон нүд X тэмдэгтэй болж өөрчлөгдөхийг харна.
Зөвлөмж
DOM-ийн  элементийн onClick атрибут нь суурилагдсан компонент учраас React-д тусгай утгатай. Square шиг өөрийн үүсгэсэн компонентийн нэршлийг та өөрөө сонгоно. Square-ийн onSquareClick prop эсвэл Board-ын handleClick функцэд өөр нэр өгсөн ч код адилхан ажиллана. React-д үйл явдлыг илэрхийлэх prop-д onSomething, харин үйл явдлыг боловсруулах функцэд handleSomething гэсэн нэр ашиглах нь тогтсон хэвшил юм.
Яагаад хувиршгүй байдал чухал вэ
‘handleClick’ дотор та ‘squares’ массивыг шууд өөрчлөхийн оронд ‘.slice()’ ашиглан хуулбар үүсгэж байгааг анзаараарай. Үүний шалтгааныг тайлбарлахын тулд бид ‘immutability’ буюу хувиршгүй байдал болон яагаад үүнийг сурах нь чухал болох талаар ярилцах хэрэгтэй.
Өгөгдлийг өөрчлөхөд ерөнхийдөө хоёр арга байдаг. Эхний арга нь өгөгдлийн утгыг шууд өөрчлөх замаар өгөгдлийг ‘mutate’ хийх юм. Хоёр дахь арга нь өгөгдлийг хүссэн өөрчлөлтүүдийг агуулсан шинэ хуулбараар солих юм. Хэрэв та ‘squares’ массивыг ‘mutate’ хийсэн бол иймэрхүү харагдах байсан:
const squares = [null, null, null, null, null, null, null, null, null];
squares[0] = 'X';
// Now `squares` is ["X", null, null, null, null, null, null, null, null];
Тэгээд ‘squares’ массивыг ‘mutate’ хийхгүйгээр өгөгдлийг өөрчилбөл иймэрхүү харагдах байсан:
const squares = [null, null, null, null, null, null, null, null, null];
const nextSquares = ['X', null, null, null, null, null, null, null, null];
// Now `squares` is unchanged, but `nextSquares` first element is 'X' rather than `null`
Үр дүн нь ижилхэн боловч ‘mutating’ хийхгүй байснаар (суурь өгөгдлийг шууд өөрчлөхгүй байх) та хэд хэдэн давуу талыг олж авна.
‘Immutability’ нь цогц үйлдлүүдийг хэрэгжүүлэхэд илүү хялбар болгодог. Энэхүү хичээлийн дараагийн хэсэгт та тоглоомын түүхийг эргэн харах болон өмнөх нүүдлүүд рүү ‘jump back’ хийх боломжтой ‘time travel’ функцийг хэрэгжүүлэх болно. Энэ функц нь зөвхөн тоглоомд зориулагдаагүй бөгөөд тодорхой үйлдлүүдийг буцаах (undo) болон дахин хийх (redo) чадвар нь аппликейшнуудад түгээмэл байдаг шаардлага юм. Өгөгдлийг шууд ‘mutation’ хийхээс зайлсхийснээр та өгөгдлийн өмнөх хувилбаруудыг бүрэн хэвээр үлдээж, дараа нь тэдгээрийг дахин ашиглах боломжтой болно.
Мөн ‘immutability’-ийн өөр нэг давуу тал бий. Ерөнхийдөө, эцэг компонентын төлөв (state) өөрчлөгдөхөд бүх хүүхэд компонентууд автоматаар дахин рендерлэгддэг. Үүнд тухайн өөрчлөлтөд өртөөгүй хүүхэд компонентууд ч багтана. Хэдийгээр дахин рендерлэх үйл явц нь хэрэглэгчид өөрт нь шууд мэдэгдэхгүй ч (та үүнээс идэвхтэйгээр зайлсхийх гэж оролдох хэрэггүй!), гүйцэтгэлийг сайжруулах зорилгоор өөрчлөлтөд өртөөгүй нь тодорхой байгаа модны зарим хэсгийг дахин рендерлэхгүй алгасахыг хүсэж болох юм. ‘Immutability’ нь компонентуудад өөрсдийнх нь өгөгдөл өөрчлөгдсөн эсэхийг харьцуулж шалгахад маш хялбар (зардал багатай) болгож өгдөг. ‘React’ компонентыг хэзээ дахин рендерлэхээ хэрхэн сонгодог талаар та илүү ихийг эндээс сурч болно: the memo API reference.
Ээлжлэн тоглох
Одоо энэ ‘tic-tac-toe’ тоглоомын нэг томоохон дутагдлыг засах цаг боллоо: хөлөг дээр ‘O’ тэмдэглэгээ хийх боломжгүй байна.
Та эхний нүүдлийг анхны утгаар нь ‘X’ байхаар тохируулна. Үүнийг хянахын тулд ‘Board’ компонентэд өөр нэг ‘state’ нэмж оруулцгаая:
function Board() {
const [xIsNext, setXIsNext] = useState(true);
const [squares, setSquares] = useState(Array(9).fill(null));
Тоглогч нүүдэл хийх бүрд, дараагийн ээлжинд аль тоглогч нүүхийг шийдэхийн тулд ‘xIsNext’ (boolean утга) солигдож, тоглоомын төлөв хадгалагдах болно. Та ‘Board’ компонентын ‘handleClick’ функцийг шинэчилж ‘xIsNext’ утгыг эсрэгээр нь солих (flip) үйлдлийг оруулна:
export default function Board() {
const [xIsNext, setXIsNext] = useState(true);
const [squares, setSquares] = useState(Array(9).fill(null));
function handleClick(i) {
const nextSquares = squares.slice();
if (xIsNext) {
nextSquares[i] = "X";
} else {
nextSquares[i] = "O";
setSquares(nextSquares);
setXIsNext(!xIsNext);
return (
Одоо та өөр өөр нүднүүд дээр дарахад тэдгээр нь байх ёстой ёсоороо ‘X’ болон ‘O’ болж ээлжлэн солигдох болно!
Гэхдээ түр хүлээнээрэй, нэг асуудал байна. Нэг нүдэн дээрээ олон удаа дарж үзээрэй:
O overwriting an X
‘X’ нь ‘O’-оор дарагдаж бичигдээд байна! Хэдийгээр энэ нь тоглоомыг сонирхолтой болгож болох ч, одоохондоо бид үндсэн дүрмийг баримтлах болно.
Та нүдийг X эсвэл O-оор тэмдэглэхдээ тухайн нүдэнд аль хэдийн утга байгаа эсэхийг эхлээд шалгахгүй байна. Үүнийг эрт буцаах замаар засаж болно. Хэрэв нүд аль хэдийн дүүрсэн бол handleClick функц хөлгийн төлөвийг шинэчлэхээс өмнө return хийж дуусна.
function handleClick(i) {
if (squares[i]) {
return;
const nextSquares = squares.slice();
Одоо та зөвхөн хоосон нүднүүдэд ‘X’ эсвэл ‘O’ нэмэх боломжтой боллоо! Энэ үе шатанд таны код иймэрхүү харагдах ёстой:
import { useState } from 'react';
function Square({value, onSquareClick}) {
return (
{value}
export default function Board() {
const [xIsNext, setXIsNext] = useState(true);
const [squares, setSquares] = useState(Array(9).fill(null));
function handleClick(i) {
if (squares[i]) {
return;
const nextSquares = squares.slice();
if (xIsNext) {
nextSquares[i] = 'X';
} else {
nextSquares[i] = 'O';
setSquares(nextSquares);
setXIsNext(!xIsNext);
return (
<Square value={squares[0]} onSquareClick={() => handleClick(0)} />
<Square value={squares[1]} onSquareClick={() => handleClick(1)} />
<Square value={squares[2]} onSquareClick={() => handleClick(2)} />
<Square value={squares[3]} onSquareClick={() => handleClick(3)} />
<Square value={squares[4]} onSquareClick={() => handleClick(4)} />
<Square value={squares[5]} onSquareClick={() => handleClick(5)} />
<Square value={squares[6]} onSquareClick={() => handleClick(6)} />
<Square value={squares[7]} onSquareClick={() => handleClick(7)} />
<Square value={squares[8]} onSquareClick={() => handleClick(8)} />
Ялагчийг зарлах
Тоглогчид ээлжлэн нүүх боломжтой болсон тул одоо тоглоом дуусаж ялагч тодорсон эсвэл дахин нүүх боломжгүй болсон үеийг харуулах шаардлагатай. Үүний тулд 9 нүд бүхий массивыг хүлээн авч, ялагчийг шалгаад, тохирох ‘X’, ‘O’ эсвэл ‘null’ утгыг буцаадаг ‘calculateWinner’ гэх туслах функцийг нэмнэ. ‘calculateWinner’ функцийн талаар хэт их санаа зовох хэрэггүй; энэ нь зөвхөн React-д зориулагдсан зүйл биш юм:
export default function Board() {
function calculateWinner(squares) {
const lines = [
[0, 1, 2],
[3, 4, 5],
[6, 7, 8],
[0, 3, 6],
[1, 4, 7],
[2, 5, 8],
[0, 4, 8],
[2, 4, 6]
for (let i = 0; i < lines.length; i++) {
const [a, b, c] = lines[i];
if (squares[a] && squares[a] === squares[b] && squares[a] === squares[c]) {
return squares[a];
return null;
Зөвлөмж
‘calculateWinner’ функцийг ‘Board’ компонентын өмнө эсвэл ард тодорхойлох нь ялгаагүй. Компонентуудаа засах болгондоо дээш доош гүйлгэх шаардлагагүй байлгах үүднээс үүнийг кодын хамгийн төгсгөлд тавьцгаая.
Тоглогч ялсан эсэхийг шалгахын тулд Board компонентийн handleClick функц дотор calculateWinner(squares)-ыг дуудна. Үүнийг хэрэглэгч аль хэдийн X эсвэл O утгатай нүд дарсан эсэхийг шалгахтай зэрэг хийж болно. Аль ч тохиолдолд эрт буцаана:
function handleClick(i) {
if (squares[i] || calculateWinner(squares)) {
return;
const nextSquares = squares.slice();
Тоглогчдод тоглоом дууссаныг мэдэгдэхийн тулд “Ялагч: X” эсвэл “Ялагч: O” гэх мэт текстийг харуулж болно. Үүний тулд та ‘Board’ компонентэд ‘status’ хэсгийг нэмнэ. Хэрэв тоглоом дууссан бол уг статус нь ялагчийг харуулах бөгөөд хэрэв тоглоом үргэлжилж байвал дараагийн ээлжинд аль тоглогч нүүхийг харуулах болно:
export default function Board() {
const winner = calculateWinner(squares);
let status;
if (winner) {
status = "Winner: " + winner;
} else {
status = "Next player: " + (xIsNext ? "X" : "O");
return (
{status}
Баяр хүргэе! Та одоо ажилладаг ‘tic-tac-toe’ тоглоомтой боллоо. Мөн та ‘React’-ийн үндсэн ойлголтуудыг ч бас сурч авлаа. Тиймээс жинхэнэ ялагч нь та юм. Энэ үеийн код иймэрхүү харагдах ёстой:
import { useState } from 'react';
function Square({value, onSquareClick}) {
return (
{value}
export default function Board() {
const [xIsNext, setXIsNext] = useState(true);
const [squares, setSquares] = useState(Array(9).fill(null));
function handleClick(i) {
if (calculateWinner(squares) || squares[i]) {
return;
const nextSquares = squares.slice();
if (xIsNext) {
nextSquares[i] = 'X';
} else {
nextSquares[i] = 'O';
setSquares(nextSquares);
setXIsNext(!xIsNext);
const winner = calculateWinner(squares);
let status;
if (winner) {
status = 'Winner: ' + winner;
} else {
status = 'Next player: ' + (xIsNext ? 'X' : 'O');
return (
{status}
<Square value={squares[0]} onSquareClick={() => handleClick(0)} />
<Square value={squares[1]} onSquareClick={() => handleClick(1)} />
<Square value={squares[2]} onSquareClick={() => handleClick(2)} />
<Square value={squares[3]} onSquareClick={() => handleClick(3)} />
<Square value={squares[4]} onSquareClick={() => handleClick(4)} />
<Square value={squares[5]} onSquareClick={() => handleClick(5)} />
<Square value={squares[6]} onSquareClick={() => handleClick(6)} />
<Square value={squares[7]} onSquareClick={() => handleClick(7)} />
<Square value={squares[8]} onSquareClick={() => handleClick(8)} />
function calculateWinner(squares) {
const lines = [
[0, 1, 2],
[3, 4, 5],
[6, 7, 8],
[0, 3, 6],
[1, 4, 7],
[2, 5, 8],
[0, 4, 8],
[2, 4, 6],
for (let i = 0; i < lines.length; i++) {
const [a, b, c] = lines[i];
if (squares[a] && squares[a] === squares[b] && squares[a] === squares[c]) {
return squares[a];
return null;
Цаг хугацаагаар аялах функцийг нэмэх
Сүүлийн дасгал болгон тоглоомын өмнөх нүүдлүүд рүү “цаг хугацаагаар буцах” боломжийг бүрдүүлцгээе.
Нүүдлүүдийн түүхийг хадгалах
Хэрэв та squares массивыг өөрчилсөн (mutate) бол цаг хугацаагаар аялах (time travel) функцийг хэрэгжүүлэхэд маш хэцүү байх байсан.
Гэвч та нүүдэл бүрийн дараа slice() ашиглан squares массивын шинэ хуулбарыг үүсгэж, түүнийг өөрчлөгдөшгүй (immutable) мэтээр ашигласан. Энэ нь танд squares массивын өмнөх бүх хувилбаруудыг хадгалах, мөн хэдийн хийгдсэн нүүдлүүдийн хооронд шилжих боломжийг олгоно.
Та өмнөх squares массивуудыг history хэмээх өөр нэг массивт шинэ state хувьсагч болгон хадгалах болно. history массив нь эхний нүүдлээс сүүлчийнх хүртэлх хөлөгийн бүх төлөвийг төлөөлөх бөгөөд иймэрхүү бүтэцтэй байна:
// Before first move
[null, null, null, null, null, null, null, null, null],
// After first move
[null, null, null, null, 'X', null, null, null, null],
// After second move
[null, null, null, null, 'X', null, null, null, 'O'],
Төлөвийг (state) дахин дээшлүүлэх
Одоо та өмнөх нүүдлүүдийн жагсаалтыг харуулахын тулд ‘Game’ нэртэй шинэ дээд түвшний компонент бичих болно. Тоглоомын түүхийг бүхэлд нь агуулсан ‘history’ төлөвийг та яг тэнд байрлуулна.
‘history’ төлөвийг ‘Game’ компонент руу шилжүүлснээр та түүний доод түвшний ‘Board’ компонентоос ‘squares’ төлөвийг хасах боломжтой болно. Та ‘Square’ компонентоос ‘Board’ компонент руу төлөвийг “дээшлүүлсэнтэй” яг адил одоо ‘Board’-оос дээд түвшний ‘Game’ компонент руу дээшлүүлэх болно. Ингэснээр ‘Game’ компонент нь ‘Board’-ын өгөгдлийг бүрэн хянах бөгөөд ‘history’-оос өмнөх нүүдлүүдийг дүрслэхийг ‘Board’-д зааварлах боломжтой болно.
Эхлээд, ‘export default’ бүхий ‘Game’ компонентыг нэмнэ үү. Үүнд ‘Board’ компонент болон зарим тэмдэглэгээг (markup) дүрслэхээр оруулна:
function Board() {
export default function Game() {
return (
<Board />
{/*TODO*/}
function Board() { тодорхойлолтын өмнөх export default түлхүүр үгсийг хасаж, function Game() { тодорхойлолтын өмнө нэмснийг анхаарна уу. Ингэснээр index.js файл Board-ын оронд Game компонентыг дээд түвшний компонент болгон ашиглана. Game компонентоос буцааж буй нэмэлт div-үүд нь дараа нь хөлөгт нэмэх тоглоомын мэдээллийн зайг гаргана.
Аль тоглогч дараагийнх болох болон нүүдлийн түүхийг хянахын тулд ‘Game’ компонентдоо зарим төлөвийг нэмнэ үү:
export default function Game() {
const [xIsNext, setXIsNext] = useState(true);
const [history, setHistory] = useState([Array(9).fill(null)]);
‘[Array(9).fill(null)]’ нь дотроо 9 ширхэг ‘null’ агуулсан массив бүхий ганцхан элементтэй массив байгааг анхаарна уу.
Одоогийн нүүдлийн нүднүүдийг (squares) дүрслэхийн тулд та ‘history’ массиваас хамгийн сүүлчийн нүднүүдийн массивыг унших хэрэгтэй болно. Үүнд ‘useState’ ашиглах шаардлагагүй бөгөөд танд үүнийг дүрслэх (rendering) явцад тооцоолоход хангалттай мэдээлэл хэдийн байгаа:
export default function Game() {
const [xIsNext, setXIsNext] = useState(true);
const [history, setHistory] = useState([Array(9).fill(null)]);
const currentSquares = history[history.length - 1];
Дараа нь ‘Game’ компонент дотор тоглоомыг шинэчлэхэд ‘Board’ компонентоос дуудагдах ‘handlePlay’ функцийг үүсгэнэ үү. ‘xIsNext’, ‘currentSquares’ болон ‘handlePlay’-г ‘Board’ компонент руу ‘props’ болгон дамжуулна уу:
export default function Game() {
const [xIsNext, setXIsNext] = useState(true);
const [history, setHistory] = useState([Array(9).fill(null)]);
const currentSquares = history[history.length - 1];
function handlePlay(nextSquares) {
// TODO
return (
<Board xIsNext={xIsNext} squares={currentSquares} onPlay={handlePlay} />
‘Board’ компонентыг хүлээн авч буй ‘props’-оороо бүрэн хянагддаг болгоцгооё. ‘Board’ компонентыг ‘xIsNext’, ‘squares’ болон тоглогч нүүдэл хийх үед ‘Board’-оос шинэчлэгдсэн нүднүүдийн массивтай дуудаж болох шинэ ‘onPlay’ функц гэсэн гурван ‘props’ хүлээн авдаг болгож өөрчилнө үү. Дараа нь ‘Board’ функц доторх ‘useState’ дууддаг эхний хоёр мөрийг хас:
function Board({ xIsNext, squares, onPlay }) {
function handleClick(i) {
Одоо ‘Board’ компонент доторх ‘handleClick’ функцэд байгаа ‘setSquares’ болон ‘setXIsNext’ дуудлагуудыг өөрийн шинэ ‘onPlay’ функцийг дуудах ганц дуудлагаар сольж өөрчилнө үү. Ингэснээр хэрэглэгч нүдэн дээр дарахад ‘Game’ компонент ‘Board’-ыг шинэчлэх боломжтой болно:
function Board({ xIsNext, squares, onPlay }) {
function handleClick(i) {
if (calculateWinner(squares) || squares[i]) {
return;
const nextSquares = squares.slice();
if (xIsNext) {
nextSquares[i] = "X";
} else {
nextSquares[i] = "O";
onPlay(nextSquares);
‘Board’ компонент нь ‘Game’ компонентоос дамжуулсан ‘props’-оор бүрэн хянагддаг болсон. Тоглоомыг дахин ажиллагаатай болгохын тулд та ‘Game’ компонент дотор ‘handlePlay’ функцийг хэрэгжүүлэх шаардлагатай.
‘handlePlay’ дуудагдах үед юу хийх ёстой вэ? ‘Board’ өмнө нь шинэчлэгдсэн массивыг ‘setSquares’-ээр дамжуулдаг байсныг санаарай; харин одоо шинэчлэгдсэн ‘squares’ массивыг ‘onPlay’ руу дамжуулж байгаа.
‘handlePlay’ функц нь дахин дүрслэлийг (re-render) идэвхжүүлэхийн тулд ‘Game’-ийн төлөвийг шинэчлэх шаардлагатай боловч танд дуудаж болох ‘setSquares’ функц байхгүй болсон—та одоо энэ мэдээллийг хадгалахын тулд ‘history’ төлөвийн хувьсагчийг ашиглаж байгаа. Та шинэчлэгдсэн ‘squares’ массивыг түүхийн шинэ бүртгэл болгон нэмэх замаар ‘history’-г шинэчлэх хэрэгтэй. Мөн ‘Board’ өмнө нь хийдэг байсан шиг ‘xIsNext’-ийг сэлгэх (toggle) шаардлагатай:
export default function Game() {
function handlePlay(nextSquares) {
setHistory([...history, nextSquares]);
setXIsNext(!xIsNext);
Энд, ’[…history, nextSquares]’ нь ‘history’ доторх бүх элементүүдийг агуулсан, түүний араас ‘nextSquares’ залгагдсан шинэ массив үүсгэж байна. (Та ‘…history’ хэсгийг… spread syntax ” ‘history’ доторх бүх элементүүдийг нэг бүрчлэн тоочих” гэж ойлгож болно.)
Жишээлбэл, хэрэв ‘history’ нь ‘[[null,null,null], [“X”,null,null]]’ бөгөөд ‘nextSquares’ нь ’[“X”,null,“O”]’ бол шинэ ’[…history, nextSquares]’ массив нь ‘[[null,null,null], [“X”,null,null], [“X”,null,“O”]]’ болох юм.
Энэ шатанд та төлөвийг ‘Game’ компонент руу шилжүүлсэн бөгөөд хэрэглэгчийн интерфэйс (UI) бүтцийн өөрчлөлт (refactor) хийхээс өмнөх шигээ бүрэн ажиллагаатай байх ёстой. Энэ үеийн код дараах байдалтай харагдах болно:
import { useState } from 'react';
function Square({ value, onSquareClick }) {
return (
{value}
function Board({ xIsNext, squares, onPlay }) {
function handleClick(i) {
if (calculateWinner(squares) || squares[i]) {
return;
const nextSquares = squares.slice();
if (xIsNext) {
nextSquares[i] = 'X';
} else {
nextSquares[i] = 'O';
onPlay(nextSquares);
const winner = calculateWinner(squares);
let status;
if (winner) {
status = 'Winner: ' + winner;
} else {
status = 'Next player: ' + (xIsNext ? 'X' : 'O');
return (
{status}
<Square value={squares[0]} onSquareClick={() => handleClick(0)} />
<Square value={squares[1]} onSquareClick={() => handleClick(1)} />
<Square value={squares[2]} onSquareClick={() => handleClick(2)} />
<Square value={squares[3]} onSquareClick={() => handleClick(3)} />
<Square value={squares[4]} onSquareClick={() => handleClick(4)} />
<Square value={squares[5]} onSquareClick={() => handleClick(5)} />
<Square value={squares[6]} onSquareClick={() => handleClick(6)} />
<Square value={squares[7]} onSquareClick={() => handleClick(7)} />
<Square value={squares[8]} onSquareClick={() => handleClick(8)} />
export default function Game() {
const [xIsNext, setXIsNext] = useState(true);
const [history, setHistory] = useState([Array(9).fill(null)]);
const currentSquares = history[history.length - 1];
function handlePlay(nextSquares) {
setHistory([...history, nextSquares]);
setXIsNext(!xIsNext);
return (
<Board xIsNext={xIsNext} squares={currentSquares} onPlay={handlePlay} />
{/*TODO*/}
function calculateWinner(squares) {
const lines = [
[0, 1, 2],
[3, 4, 5],
[6, 7, 8],
[0, 3, 6],
[1, 4, 7],
[2, 5, 8],
[0, 4, 8],
[2, 4, 6],
for (let i = 0; i < lines.length; i++) {
const [a, b, c] = lines[i];
if (squares[a] && squares[a] === squares[b] && squares[a] === squares[c]) {
return squares[a];
return null;
Өмнөх нүүдлүүдийг харуулах
Та тоглоомын түүхийг бүртгэж байгаа тул одоо тоглогчид өмнөх нүүдлүүдийн жагсаалтыг харуулах боломжтой.
React-ийн элементүүд ( гэх мэт) нь жирийн JavaScript объект тул апп дотроо дамжуулан ашиглаж болно. React-д олон элемент дүрслэхийн тулд React элементүүдээс бүрдсэн массив ашиглаж болно.
Танд ‘history’ нүүдлүүдийн массив ‘state’-д хэдийн байгаа тул одоо үүнийг React элементүүдийн массив болгон хувиргах хэрэгтэй. JavaScript-д нэг массивыг нөгөө массив руу хөрвүүлэхийн тулд та… array map method:
[1, 2, 3].map((x) => x * 2) // [2, 4, 6]
Та ‘history’ нүүдлүүдийн түүхийг дэлгэц дээрх товчлуурууд болгон хувиргаж, өмнөх нүүдлүүд рүү “үсрэх” (jump) товчлууруудын жагсаалтыг харуулахын тулд ‘map’ ашиглах болно. ‘Game’ компонент доторх ‘history’ массив дээр ‘map’ ашиглацгаая:
export default function Game() {
const [xIsNext, setXIsNext] = useState(true);
const [history, setHistory] = useState([Array(9).fill(null)]);
const currentSquares = history[history.length - 1];
function handlePlay(nextSquares) {
setHistory([...history, nextSquares]);
setXIsNext(!xIsNext);
function jumpTo(nextMove) {
// TODO
const moves = history.map((squares, move) => {
let description;
if (move > 0) {
description = 'Go to move #' + move;
} else {
description = 'Go to game start';
return (
return (
<Board xIsNext={xIsNext} squares={currentSquares} onPlay={handlePlay} />
{moves}
Таны код доорх байдлаар харагдана. Developer Tools-ийн консолд дараах анхааруулга харагдах ёстойг анхаарна уу:
Console
Warning: Each child in an array or iterator should have a unique “key” prop. Check the render method of `Game`.
Энэ алдааг дараагийн хэсэгт засна.
import { useState } from 'react';
function Square({ value, onSquareClick }) {
return (
{value}
function Board({ xIsNext, squares, onPlay }) {
function handleClick(i) {
if (calculateWinner(squares) || squares[i]) {
return;
const nextSquares = squares.slice();
if (xIsNext) {
nextSquares[i] = 'X';
} else {
nextSquares[i] = 'O';
onPlay(nextSquares);
const winner = calculateWinner(squares);
let status;
if (winner) {
status = 'Winner: ' + winner;
} else {
status = 'Next player: ' + (xIsNext ? 'X' : 'O');
return (
{status}
<Square value={squares[0]} onSquareClick={() => handleClick(0)} />
<Square value={squares[1]} onSquareClick={() => handleClick(1)} />
<Square value={squares[2]} onSquareClick={() => handleClick(2)} />
<Square value={squares[3]} onSquareClick={() => handleClick(3)} />
<Square value={squares[4]} onSquareClick={() => handleClick(4)} />
<Square value={squares[5]} onSquareClick={() => handleClick(5)} />
<Square value={squares[6]} onSquareClick={() => handleClick(6)} />
<Square value={squares[7]} onSquareClick={() => handleClick(7)} />
<Square value={squares[8]} onSquareClick={() => handleClick(8)} />
export default function Game() {
const [xIsNext, setXIsNext] = useState(true);
const [history, setHistory] = useState([Array(9).fill(null)]);
const currentSquares = history[history.length - 1];
function handlePlay(nextSquares) {
setHistory([...history, nextSquares]);
setXIsNext(!xIsNext);
function jumpTo(nextMove) {
// TODO
const moves = history.map((squares, move) => {
let description;
if (move > 0) {
description = 'Go to move #' + move;
} else {
description = 'Go to game start';
return (
return (
<Board xIsNext={xIsNext} squares={currentSquares} onPlay={handlePlay} />
{moves}
function calculateWinner(squares) {
const lines = [
[0, 1, 2],
[3, 4, 5],
[6, 7, 8],
[0, 3, 6],
[1, 4, 7],
[2, 5, 8],
[0, 4, 8],
[2, 4, 6],
for (let i = 0; i < lines.length; i++) {
const [a, b, c] = lines[i];
if (squares[a] && squares[a] === squares[b] && squares[a] === squares[c]) {
return squares[a];
return null;
map-д дамжуулсан функц history массиваар давтах үед squares аргумент history-ийн элемент бүрээр, харин move аргумент массивын индекс бүрээр (0, 1, 2, …) дамжина. Ихэнх тохиолдолд массивын бодит элементүүд хэрэгтэй байдаг ч нүүдлийн жагсаалтыг дүрслэхэд зөвхөн индексүүд хэрэгтэй.
Тоглоомын түүхэн дэх нүүдэл бүрд  агуулсан
жагсаалтын элемент үүсгэнэ. Товч нь хараахан хэрэгжүүлээгүй байгаа jumpTo функцийг дууддаг onClick handler-тай байна.
Одоохондоо танд тоглоомонд хийгдсэн нүүдлүүдийн жагсаалт болон хөгжүүлэгчийн хэрэгслийн консол дээр алдаа харагдах ёстой. ‘key’ алдаа нь юу гэсэн үг болохыг хэлэлцэцгээе.
Түлхүүр сонгох
Та жагсаалтыг дүрслэх үед React дүрслэгдсэн жагсаалтын элемент бүрийн талаарх зарим мэдээллийг хадгалдаг. Та жагсаалтыг шинэчлэх үед юу өөрчлөгдсөнийг React тодорхойлох шаардлагатай болдог. Та жагсаалтын элементүүдийг нэмсэн, хассан, дахин эрэмбэлсэн эсвэл шинэчилсэн байж болно.
Дараах байдалд шилжиж байна гэж төсөөлөөд үз дээ:
Alexa: 7 tasks left
Ben: 5 tasks left
to
Ben: 9 tasks left
Claudia: 8 tasks left
Alexa: 5 tasks left
Шинэчлэгдсэн тоонуудаас гадна үүнийг уншиж буй хүн Alexa, Ben хоёрын дарааллыг сольж, Claudia-г тэдний дунд оруулсан гэж хэлэх байх. Гэвч React бол компьютерын программ учраас таны зорилгыг өөрөө мэдэхгүй. Тиймээс жагсаалтын элемент бүрийг ижил түвшний бусад элементээс ялгахын тулд key шинж чанар зааж өгөх шаардлагатай. Хэрэв өгөгдөл мэдээллийн сангаас ирсэн бол Alexa, Ben, Claudia нарын мэдээллийн сангийн ID-г key болгон ашиглаж болно.
{user.name}: {user.taskCount} tasks left
Жагсаалт дахин дүрслэгдэх (re-render) үед React жагсаалтын элемент бүрийн түлхүүрийг авч, өмнөх жагсаалтын элементүүдээс тохирох түлхүүрийг хайдаг. Хэрэв одоогийн жагсаалтад өмнө нь байгаагүй түлхүүр гарч ирвэл React шинэ компонент үүсгэнэ. Хэрэв өмнөх жагсаалтад байсан түлхүүр одоогийн жагсаалтад байхгүй бол React өмнөх компонентыг устгана. Хэрэв хоёр түлхүүр таарч байвал харгалзах компонент нь шилжинэ.
Түлхүүрүүд (keys) нь React-д компонент бүрийн ижилсэл (identity)-ийг хэлж өгдөг бөгөөд энэ нь React-д дахин дүрслэлүүдийн хооронд төлөвийг (state) хадгалах боломжийг олгодог. Хэрэв компонентын түлхүүр өөрчлөгдвөл тухайн компонент устгагдаж, шинэ төлөвтэйгөөр дахин үүсгэгдэх болно.
‘key’ бол React-ийн тусгай бөгөөд нөөцлөгдсөн шинж чанар юм. Элемент үүсэх үед React ‘key’ шинж чанарыг ялган авч, түлхүүрийг буцаагдсан элемент дээр шууд хадгалдаг. Хэдийгээр ‘key’ нь ‘props’ байдлаар дамжуулагдаж байгаа мэт харагдавч, React аль компонентыг шинэчлэхээ шийдэхийн тулд ‘key’-г автоматаар ашигладаг. Компонент өөрийнх нь эцэг компонент ямар ‘key’ зааж өгснийг мэдэх боломжгүй байдаг.
Динамик жагсаалт үүсгэх бүртээ тохирох түлхүүрүүдийг оноохыг хатуу зөвлөж байна. Хэрэв танд тохиромжтой түлхүүр байхгүй бол өгөгдлийн бүтцээ өөрчлөх талаар бодож үзээрэй.
Хэрэв түлхүүр заагаагүй бол React алдаа мэдээлж, массивын индексийг анхдагч түлхүүр болгон ашиглана. Жагсаалтын элементүүдийг дахин эрэмбэлэх, нэмэх эсвэл хасах үед массивын индексийг түлхүүр болгох нь асуудал үүсгэдэг. key={i} гэж ил тод дамжуулах нь алдааг арилгах боловч массивын индекстэй ижил асуудалтай тул ихэнх тохиолдолд зөвлөдөггүй.
Түлхүүрүүд нь дэлхий даяар (globally) цор ганц байх албагүй; тэд зөвхөн тухайн компонент болон түүний ижил түвшний элементүүдийн (siblings) дунд цор ганц байхад хангалттай.
Цаг хугацаагаар аялахыг хэрэгжүүлэх
‘Tic-tac-toe’ тоглоомын түүхэнд өнгөрсөн нүүдэл бүр өөртэйгөө холбогдсон дахин давтагдашгүй ID-тай байдаг: энэ нь нүүдлийн дарааллын дугаар юм. Нүүдлүүд хэзээ ч дахин эрэмбэлэгдэхгүй, устахгүй, эсвэл дундуур нь нэмэгдэхгүй тул нүүдлийн индексийг түлхүүр (‘key’) болгон ашиглахад аюулгүй.
Game функц дотор түлхүүрийг
байдлаар нэмнэ. Дүрслэгдсэн тоглоомыг дахин ачаалахад React-ийн key алдаа арилах ёстой:
const moves = history.map((squares, move) => {
return (
import { useState } from 'react';
function Square({ value, onSquareClick }) {
return (
{value}
function Board({ xIsNext, squares, onPlay }) {
function handleClick(i) {
if (calculateWinner(squares) || squares[i]) {
return;
const nextSquares = squares.slice();
if (xIsNext) {
nextSquares[i] = 'X';
} else {
nextSquares[i] = 'O';
onPlay(nextSquares);
const winner = calculateWinner(squares);
let status;
if (winner) {
status = 'Winner: ' + winner;
} else {
status = 'Next player: ' + (xIsNext ? 'X' : 'O');
return (
{status}
<Square value={squares[0]} onSquareClick={() => handleClick(0)} />
<Square value={squares[1]} onSquareClick={() => handleClick(1)} />
<Square value={squares[2]} onSquareClick={() => handleClick(2)} />
<Square value={squares[3]} onSquareClick={() => handleClick(3)} />
<Square value={squares[4]} onSquareClick={() => handleClick(4)} />
<Square value={squares[5]} onSquareClick={() => handleClick(5)} />
<Square value={squares[6]} onSquareClick={() => handleClick(6)} />
<Square value={squares[7]} onSquareClick={() => handleClick(7)} />
<Square value={squares[8]} onSquareClick={() => handleClick(8)} />
export default function Game() {
const [xIsNext, setXIsNext] = useState(true);
const [history, setHistory] = useState([Array(9).fill(null)]);
const currentSquares = history[history.length - 1];
function handlePlay(nextSquares) {
setHistory([...history, nextSquares]);
setXIsNext(!xIsNext);
function jumpTo(nextMove) {
// TODO
const moves = history.map((squares, move) => {
let description;
if (move > 0) {
description = 'Go to move #' + move;
} else {
description = 'Go to game start';
return (
return (
<Board xIsNext={xIsNext} squares={currentSquares} onPlay={handlePlay} />
{moves}
function calculateWinner(squares) {
const lines = [
[0, 1, 2],
[3, 4, 5],
[6, 7, 8],
[0, 3, 6],
[1, 4, 7],
[2, 5, 8],
[0, 4, 8],
[2, 4, 6],
for (let i = 0; i < lines.length; i++) {
const [a, b, c] = lines[i];
if (squares[a] && squares[a] === squares[b] && squares[a] === squares[c]) {
return squares[a];
return null;
‘jumpTo’ функцийг хэрэгжүүлэхийн өмнө ‘Game’ компонент хэрэглэгч яг аль алхмыг үзэж байгааг хянах шаардлагатай. Үүнийг хийхийн тулд анхны утга нь ‘0’ байх ‘currentMove’ нэртэй шинэ ‘state’ хувьсагчийг тодорхойлно уу:
export default function Game() {
const [xIsNext, setXIsNext] = useState(true);
const [history, setHistory] = useState([Array(9).fill(null)]);
const [currentMove, setCurrentMove] = useState(0);
const currentSquares = history[history.length - 1];
Дараа нь, ‘currentMove’-ийг шинэчлэхийн тулд ‘Game’ доторх ‘jumpTo’ функцийг шинэчилнэ үү. Мөн та ‘currentMove’-ийг өөрчилж буй тоо тань тэгш байвал ‘xIsNext’-ийг ‘true’ болгож тохируулна.
export default function Game() {
function jumpTo(nextMove) {
setCurrentMove(nextMove);
setXIsNext(nextMove % 2 === 0);
Одоо та нүдэн дээр дарахад дуудагддаг ‘Game’ компонентын ‘handlePlay’ функцэд хоёр өөрчлөлт оруулна.
• Хэрэв та “цаг хугацаагаар ухарч” очоод тухайн цэгээс шинэ нүүдэл хийвэл зөвхөн тэр цэг хүртэлх түүхийг хадгална. history-ийн бүх элементийн араас nextSquares-ийг нэмэхийн оронд (... spread syntax), үүнийг history.slice(0, currentMove + 1)-ийн бүх элементийн араас нэмнэ. Ингэснээр хуучин түүхийн зөвхөн тухайн хэсгийг хадгална.
• Нүүдэл хийх бүрд currentMove-ийг түүхийн хамгийн сүүлийн бичлэг рүү заахаар шинэчилнэ.
function handlePlay(nextSquares) {
const nextHistory = [...history.slice(0, currentMove + 1), nextSquares];
setHistory(nextHistory);
setCurrentMove(nextHistory.length - 1);
setXIsNext(!xIsNext);
Эцэст нь, та ‘Game’ компонентыг үргэлж хамгийн сүүлийн нүүдлийг дүрслэхийн оронд, одоо сонгогдсон нүүдлийг дүрсэлдэг (render) болгон өөрчилнө:
export default function Game() {
const [xIsNext, setXIsNext] = useState(true);
const [history, setHistory] = useState([Array(9).fill(null)]);
const [currentMove, setCurrentMove] = useState(0);
const currentSquares = history[currentMove];
Хэрэв та тоглоомын түүхийн аль нэг алхам дээр дарвал, ‘tic-tac-toe’ хөлөг тухайн алхам хийгдсэний дараа ямар харагдаж байсан болж шууд шинэчлэгдэх ёстой.
import { useState } from 'react';
function Square({value, onSquareClick}) {
return (
{value}
function Board({ xIsNext, squares, onPlay }) {
function handleClick(i) {
if (calculateWinner(squares) || squares[i]) {
return;
const nextSquares = squares.slice();
if (xIsNext) {
nextSquares[i] = 'X';
} else {
nextSquares[i] = 'O';
onPlay(nextSquares);
const winner = calculateWinner(squares);
let status;
if (winner) {
status = 'Winner: ' + winner;
} else {
status = 'Next player: ' + (xIsNext ? 'X' : 'O');
return (
{status}
<Square value={squares[0]} onSquareClick={() => handleClick(0)} />
<Square value={squares[1]} onSquareClick={() => handleClick(1)} />
<Square value={squares[2]} onSquareClick={() => handleClick(2)} />
<Square value={squares[3]} onSquareClick={() => handleClick(3)} />
<Square value={squares[4]} onSquareClick={() => handleClick(4)} />
<Square value={squares[5]} onSquareClick={() => handleClick(5)} />
<Square value={squares[6]} onSquareClick={() => handleClick(6)} />
<Square value={squares[7]} onSquareClick={() => handleClick(7)} />
<Square value={squares[8]} onSquareClick={() => handleClick(8)} />
export default function Game() {
const [xIsNext, setXIsNext] = useState(true);
const [history, setHistory] = useState([Array(9).fill(null)]);
const [currentMove, setCurrentMove] = useState(0);
const currentSquares = history[currentMove];
function handlePlay(nextSquares) {
const nextHistory = [...history.slice(0, currentMove + 1), nextSquares];
setHistory(nextHistory);
setCurrentMove(nextHistory.length - 1);
setXIsNext(!xIsNext);
function jumpTo(nextMove) {
setCurrentMove(nextMove);
setXIsNext(nextMove % 2 === 0);
const moves = history.map((squares, move) => {
let description;
if (move > 0) {
description = 'Go to move #' + move;
} else {
description = 'Go to game start';
return (
return (
<Board xIsNext={xIsNext} squares={currentSquares} onPlay={handlePlay} />
{moves}
function calculateWinner(squares) {
const lines = [
[0, 1, 2],
[3, 4, 5],
[6, 7, 8],
[0, 3, 6],
[1, 4, 7],
[2, 5, 8],
[0, 4, 8],
[2, 4, 6],
for (let i = 0; i < lines.length; i++) {
const [a, b, c] = lines[i];
if (squares[a] && squares[a] === squares[b] && squares[a] === squares[c]) {
return squares[a];
return null;
Эцсийн цэвэрлэгээ
Хэрэв та кодыг маш анхааралтай ажиглавал ‘currentMove’ тэгш байх үед ‘xIsNext === true’, харин ‘currentMove’ сондгой байх үед ‘xIsNext === false’ байгааг анзаарч магадгүй. Өөрөөр хэлбэл, хэрэв та ‘currentMove’-ийн утгыг мэдэж байвал ‘xIsNext’ ямар байх ёстойг үргэлж тодорхойлж чадна гэсэн үг.
Эдгээр хоёр утгыг хоёуланг нь ‘state’-д хадгалах шаардлага байхгүй. Үнэндээ, илүүдэл ‘state’-ээс үргэлж зайлсхийхийг хичээгээрэй. ‘State’-д хадгалах зүйлсээ хялбарчлах нь алдааг (bugs) багасгаж, таны кодыг ойлгоход хялбар болгодог. ‘Game’ компонентыг ‘xIsNext’-ийг тусдаа ‘state’ хувьсагч болгож хадгалахгүйгээр, харин ‘currentMove’ дээр үндэслэн тодорхойлдог байхаар өөрчилнө үү:
export default function Game() {
const [history, setHistory] = useState([Array(9).fill(null)]);
const [currentMove, setCurrentMove] = useState(0);
const xIsNext = currentMove % 2 === 0;
const currentSquares = history[currentMove];
function handlePlay(nextSquares) {
const nextHistory = [...history.slice(0, currentMove + 1), nextSquares];
setHistory(nextHistory);
setCurrentMove(nextHistory.length - 1);
function jumpTo(nextMove) {
setCurrentMove(nextMove);
Танд ‘xIsNext’ ‘state’ зарлалт эсвэл ‘setXIsNext’ дуудлагууд дахин хэрэггүй болно. Одоо, компонентын кодыг бичих явцдаа алдаа гаргасан ч ‘xIsNext’ нь ‘currentMove’-тэй синхрончлол алдагдах (зөрөх) ямар ч боломжгүй боллоо.
Дүгнэлт
Баяр хүргэе! Та дараах боломжуудтай ‘tic-tac-toe’ тоглоомыг бүтээлээ:
• ‘Tic-tac-toe’ тоглох боломжтой,
• Тоглогч хожсон үед үүнийг зааж өгдөг,
• Тоглоомын явцад тоглоомын түүхийг хадгалдаг,
• Тоглогчдод тоглоомын түүхийг эргэн харах болон тоглоомын хөлгийн өмнөх хувилбаруудыг үзэх боломжийг олгодог.
Сайн байна! Одоо танд React хэрхэн ажилладаг талаар боломжийн ойлголттой болсон мэт сэтгэгдэл төрж байгаа байх гэж найдаж байна.
Эцсийн үр дүнг эндээс шалгаарай:
import { useState } from 'react';
function Square({ value, onSquareClick }) {
return (
{value}
function Board({ xIsNext, squares, onPlay }) {
function handleClick(i) {
if (calculateWinner(squares) || squares[i]) {
return;
const nextSquares = squares.slice();
if (xIsNext) {
nextSquares[i] = 'X';
} else {
nextSquares[i] = 'O';
onPlay(nextSquares);
const winner = calculateWinner(squares);
let status;
if (winner) {
status = 'Winner: ' + winner;
} else {
status = 'Next player: ' + (xIsNext ? 'X' : 'O');
return (
{status}
<Square value={squares[0]} onSquareClick={() => handleClick(0)} />
<Square value={squares[1]} onSquareClick={() => handleClick(1)} />
<Square value={squares[2]} onSquareClick={() => handleClick(2)} />
<Square value={squares[3]} onSquareClick={() => handleClick(3)} />
<Square value={squares[4]} onSquareClick={() => handleClick(4)} />
<Square value={squares[5]} onSquareClick={() => handleClick(5)} />
<Square value={squares[6]} onSquareClick={() => handleClick(6)} />
<Square value={squares[7]} onSquareClick={() => handleClick(7)} />
<Square value={squares[8]} onSquareClick={() => handleClick(8)} />
export default function Game() {
const [history, setHistory] = useState([Array(9).fill(null)]);
const [currentMove, setCurrentMove] = useState(0);
const xIsNext = currentMove % 2 === 0;
const currentSquares = history[currentMove];
function handlePlay(nextSquares) {
const nextHistory = [...history.slice(0, currentMove + 1), nextSquares];
setHistory(nextHistory);
setCurrentMove(nextHistory.length - 1);
function jumpTo(nextMove) {
setCurrentMove(nextMove);
const moves = history.map((squares, move) => {
let description;
if (move > 0) {
description = 'Go to move #' + move;
} else {
description = 'Go to game start';
return (
return (
<Board xIsNext={xIsNext} squares={currentSquares} onPlay={handlePlay} />
{moves}
function calculateWinner(squares) {
const lines = [
[0, 1, 2],
[3, 4, 5],
[6, 7, 8],
[0, 3, 6],
[1, 4, 7],
[2, 5, 8],
[0, 4, 8],
[2, 4, 6],
for (let i = 0; i < lines.length; i++) {
const [a, b, c] = lines[i];
if (squares[a] && squares[a] === squares[b] && squares[a] === squares[c]) {
return squares[a];
return null;
Хэрэв танд нэмэлт цаг байгаа эсвэл шинээр сурсан React чадвараа бататгахыг хүсвэл tic-tac-toe тоглоомыг сайжруулах санаануудыг хүндрэлийн зэрэг нэмэгдэх дарааллаар доор жагсаалаа:
1. Зөвхөн одоогийн нүүдлийн хувьд товчлуурын оронд “Та #… нүүдэл дээр байна” гэсэн бичвэрийг харуулах.
2. Board компонентыг нүднүүдийг нэг бүрчлэн гараар бичихгүйгээр хоёр давталт ашиглан үүсгэдэг болгож дахин бичих.
3. Нүүдлүүдийг өсөх эсвэл буурах дарааллаар эрэмбэлэх боломжтой сэлгэн залгах (toggle) товчлуур нэмэх.
4. Тоглогч хожиход ялалт үүсгэсэн гурван нүдийг тодруулж харуулах, харин хэн ч хожоогүй бол тэнцсэн тухай мэдэгдэл харуулах.
5. Нүүдлийн түүхийн жагсаалтад нүүдэл бүрийн байршлыг (мөр, багана) гэсэн форматаар харуулах.
Энэ хичээлээр та элемент, компонент, prop, төлөв зэрэг React-ийн ойлголтуудтай танилцлаа. Эдгээр ойлголт тоглоом бүтээхэд хэрхэн ажилладгийг үзсэн тул аппын UI бүтээхэд мөн хэрхэн ашигладгийг React сэтгэлгээ хэсгээс уншаарай.